Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Бид Хэрэглэгчдийн амжилтын түүх контентынхоо эхний дугаараар Power Nutrition LLC, Гүйцэтгэх захирал Б. Эрхэмбаяртай ярилцсан ярилцлагаас хөрвүүлэн чатбот үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр гарсан өөрчлөлт, амжилтын түүхийг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

  1. Байгууллагын зорилго зорилт тань юу вэ?

Бид үйл ажиллагаагаа явуулаад 6 жил болж байгаа, энэ хооронд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний монгол брэндийг үүсгээд монголын зах зээлд нийлүүлээд, зах зээл дээр танигдаж амжаад байна.

Бидний зорилго нь хүмүүсийг юу идэхээ мэддэг, ямар нэгэн байдлаар идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг, чанартай нойр авдаг, оюуны эрүүл мэндээ анхаардаг 4 шинж чанартай амьдралын хэв маягтай хүмүүс болоосой, хүүхдүүд багаасаа ийм хүмүүс болж өсөөсэй гэдэг эцсийн санаа зорилготой явж байгаа.

Энэ ч зорилгынхоо хүрээнд олон хүнд хоол зүй, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, мөн спортын зөв техникийн талаарх боловсрол нэлээн олгоод байгаа нь эргээд харахад өөрсдөөрөө бахархаж болох томоохон үйлс гэж хэлж болно.

2. Үйл ажиллагаанд тан тулгарсан асуудал, challenge юу байсан бэ?

Чатбот хэрэглэхээс өмнө байсан 1 зүйлийг дурдах хэрэгтэй байх.
Бизнес бол өөрөө хэрэглэгчдийн амьдралынх нь хэрэгцээг хангахын тулд ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд санал болгож байгаа л процесс. Тэгэхээр хэрэглэгчидтэй харилцах шаардлагатай болно, харилцахын тулд ямар сувгаар харилцах вэ гэдэг нь онцгой анхаарал татаж байсан.

Одоо цагт бол Дижитал платформ ашиглахаас өөр аргагүй болчихсон, хэрэглэгчид маань өөрсдөө тухайн платформууд дээр байршчихсан, тэнд угаасаа өдөр шөнөгүй цагийг өнгөрөөж байгаа тул бид ч гэсэн тэнд үйл ажиллагаагаа явуулж байх ёстой болж байгаа юм.

Ингээд бид Дижитал платформууд дээр байршаад хэрэглэгчидтэйгээ харьцахад хүний хүчин зүйлээс шалтгаалж шийдвэрлэгдэх асуудал маш их байсан. Хэрэглэгчид өдөр шөнийн аль ч цагт мэдээлэл асууна, хэрвээ бид түүнд нь хариулахгүй бол борлуулалт хийх магадлал багасна, харилцагч хэрэглэгчид сэтгэл дундуур болно, тэр чинээгээрээ бизнесийн нэр хүнд унана, тиймээс бид зөв мэдээллийг, цаг тухай бүрд нь 24/7 цагийн турш өгч байх шаардлагатай.

3. Дээрх асуудлыг чатботын ямар шийдлийн тусламжтай шийдвэрлэж чадсан вэ?

Бид тулгарсан асуудлаа Чатбот-н автоматжуулалтын тусламжтай шийддэг болсон. Үүн дээр мөн нэмэгдээд чатбот-г төсөөлбөл дотор нь 1 робот ажиллаад байгаа юм, тэр роботыг бид нар шинээр сургаж байна, тухайлбал хүн тодорхой асуулт асуувал манай робот тэр хүнийг ойлгохгүй байна гэж бодъё, тэр үед бид робот-оо сургаж чадаж байгаа юм, ингээд энэ хүн ийм юм асууж байгаа юм аа, ингэж бичсэн байвал энэ мэдээллийг тэр хүнд өгөөрэй гээд даалгавар өгчихдөг, Үүнийг робот хэзээ ч мартахгүй, 1 л сурсан бол! харин хүн мартах боломжтой! , мөн биднийг амарч байх үед 24/7 цагийн турш шаардлагатай хүмүүстээ мэдээлэл өгч ажиллаж байна, энэ бол маш том давуу тал.

Нэмээд e-Commerce шийдэл: Цахим орчинд фэйсбүүк мессенжер, ЧАТБОТ-оор дамжуулан авахыг хүсэж байгаа бүтээгдэхүүнийхээ мэдээллээ өдрийн аль ч цагт авах, захиалга өгөх бүрэн боломжтой болсон. Мөн манайх МУ-н 13 аймаг, УБ хотод 20 спортын төвтэй гэрээтэй, мөн CU-н салбаруудаар болон нэрийн дэлгүүрээр худалдаалагддаг тул хэрэглэгчидтэйгээ илүү ойртож чадсан гэж боддог.

4. Таны бизнест гарсан үр дүн, өөрчлөлт?

Бид нарын ажлыг хөнгөвчилдөг, бидэнд таалагддаг хэд хэдэн ДАВУУ ТАЛ байдаг:

  1. Чатбот-оо манай байгууллага өөрсдөө хөгжүүлэх ёстой бол chatbot.mn-ынхан бүрэн хөгжих чадварыг нь бий болгож өгч байгаа, харин бид бүтээгдэхүүн үйлчилгээтэйгээ холбоотой мэдээллээ байнга оруулах л үүрэгтэй ажилладаг.
  2. Харилцагчдынхаа талаар бүх мэдээллийг харах хэрэгтэй мөн болдог, хэдэн хүн орж ирж хариулт авж байна, юу асууж байна?, энэ хүмүүсийг нас хүйсээр нь, өгсөн мэдээллээр нь шүүж хэрэглэгчдийнхээ датаг харах боломж үүсгэж өгч байдаг, мөн манай бот хариулж байна уу, үгүй юу? Хэрвээ хариулахгүй байгаа бол яагаад хариулахгүй байна, бид сургах ёстой юу? гэх мэт цаашлаад араас нь манай хариуцсан ажилтан удирдахад арын Admin panel буюу удирдах хэсэг нь монгол хэл дээр маш хялбар байдаг нь таалагддаг.
  3. Мөн комментыг барьж авч чаддаг үйлчилгээг ашигладаг, энэ нь мөн маш давуу талтай. Жнь: Витамин сонирхож байна гэж бичвэл, манай бот өмнө нь чат-г таньдаг байсан бол одоо комментыг нь таньдаг болж байна гэсэн үг, комментыг нь ойлгоод тэр хүн рүү хэрэгтэй мэдээллийг нь эргүүлээд коммент-оор хариулж бичиж байна гэсэн үг. Тэгээд чат-аар нь мөн тэр хүнд хэрэгтэй мэдээллийг нь өгч чадаж байна.
  4. Өмнө нь зөвхөн 24/7 мэдээлэл өгөх, өөрсдийгөө ойлгуулах зорилготой, мөн промо код ч гэдэг юм уу, манай Influencer-үүдийн кодыг ашиглан урамшуулал зарлахад ашиглаж байсан бол одоо худалдан авах, бүтээгдэхүүнээ сагслах боломжтой болсон. 1 витамин, 1 уураг гэх мэтээр сагсалсан тохиолдолд тоо ширхэг, үнийн дүнгээр нь бодоод тооцоогоо зайнаас хийгээд, хүргүүлээд авах боломжтой ДЭЛГҮҮР 2.0 цэс улам гоё болсон байна. Энэ бол хэрэглэгчийг олон платформ дамжиж худалдан авалт хийлгүүлэхгүй давуу талтай болгож байгаа юм, маш хялбар.

    Та угаасаа фейсбүүк дээрээ байгаа юу? байгаа, найзуудтайгаа чатлаж байгаа юу? байгаа, тэр үедээ л 1 мессенжерийнхээ цонхон дээр бүх үйлдлээ хийх боломжтой. Энэ бол супер.

5. Эцэст нь чатботыг нэг үгээр илэрхийлвэл?

Чатбот бол бидний хувьд хэзээ ч зогсдоггүй, хэзээ ч ядардаггүй ямар ч ачааллыг даадаг, үргэлж хөгждөг, супер ажилтан юм.

Бидэнтэй амжилтын түүх, туршлагаасаа хуваалцсан танд баярлалаа.