Чатбот ХХК болон Андууд Лаб ХХК -н хамт олон нь хиймэл оюунд суурилсан чатбот бүтээх талбараа (platform) 2019 оны 6-р сард анх soft launch хийснээс хойш 5 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд манай үйлчилгээг 500 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс өөрийн бизнесдээ ашиглаж эхэлсэн ба чатботоор дамжуулан үйлчилгээ авч буй Фэйсбүүк хэрэглэгчийн тоо 100,000 давсан байна.

Бид Чатбот.мн үйлчилгээгээ улам ашиглахад хялбар ойлгомжтой болгох, харилцагчдын хэрэгцээ шаардлагыг илүү сайн хангаж ажиллахаар хичээнгүйлэн ажиллаж байна.

Энэхүү блог хуудсаар дамжуулан чатбот нь байгууллагын харилцагчын үйлчилгээнээс эхлэн маркетинг сурталчилгаа, борлуулалтын сэжим болон цахим сувгын борлуулалт мөн хэрэглэгчээ дахин сэдэлжүүлэх хүртэл бүхий л харилцаанд цаг зардлыг тань хэрхэн бууруулах боломжтой талаар хэрэгцээт мэдээ, мэдээллийг хүргэж байхаар шийдлээ.

Мөн Artificial Intelligence буюу Хиймэл Оюун болон Natural Language Processing буюу Эх Хэлний Боловсруулалт зэрэг суурь технологийн талаар сонирхолтой постуудыг бид тогтмол оруулж байх болно.