Хэрэглэгчийн сэтгэгдэл "Burger King Mongolia"
Бизнесийн салбар бүрд амжилттай үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа харилцагч, хэрэглэгчдийн маань нэгээхэн төлөөлөл болох хоол үйлчилгээний салбарт тэр дундаа франчайз бизнесийг МУ-ын зах зээлд амжилттай хөгжүүлэн явуулж байгаа харилцагчдын нэгхэн төлөөлөл маань бидэнтэй манай ЧАТБОТ үйлчилгээний талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.
Байгууллагынхаа тухай товч танилцуулаач?
Манай байгууллага МУ-н зах зээл, хоол үйлчилгээний салбарт сүүлийн 6н жилийн хугацаанд түргэн хоолны үйлчилгээ түүнийгээ дагасан зочлох үйлчилгээ болон үйлчилгээний стандартыг зах зээл, хэрэглэгчдэдээ давхар санал болгон өсөн дэвшиж, хүрээгээ тэлж, тогтвортой ажиллаж байгаа байгууллага юм.
Ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас ямар онцлогтой вэ?
CТАНДАРТ, СТАНДАРТ БАС ДАХИН СТАНДАРТ. Манай түргэн хоолоо хүргэж байгаа бүх орц, бүтээгдэхүүнүүд маань бүгд шинээрээ, олон улсын болон, монгол улсын бүх шинжилгээ, бусад бүх шалгуур, стандартуудыг хангасан бөгөөд, ханган нийлүүлэгчдийн хувьд ч гэсэн нэр, нөлөө бүхий, алдартай ханган нийлүүлэгчдээс бүтээгдэхүүнүүдээ татаж авдгаараа онцлогтой ажилладаг.
Мөн МУ-ын зах зээлд маш чанартай хүнсний бүтээгдэхүүн, орц найрлага бүхий, бүр цохон нэрлэхэд Artificial color, химийн ямар нэгэн орц найрлагагүй, хадгалах нөөшлөх бодис ороогүй, эрүүл бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэдгээрээ давуу талтай байгаа.
Чатбот үйлчилгээг үйл ажиллагаандаа ашигласнаар ямар өөрчлөлт гарсан бэ?
Хэрэглэгчидтэйгээ харилцах, мэдээлэл хүргэх, тэдгээрийг халамжлах тал дээр маш хялбар болсон.
ЧАТБОТ маань өөрөө монгол суурьтай компани байгаа, өмнө нь бид Manychat, Chatfuel гэх мэт гаднын Outsourcing үйлчилгээнүүдийг туршиж, ашиглаж үзэж байсан, ЧАТБОТ-ын нэг давуу тал нь яг манайхыг хариуцсан менежер байдаг тул манай үйл ажиллагаанд ямар нэгэн асуудал үүслээ гэхэд шууд тулж ажиллан, үүссэн асуудлуудыг шийдэх, мэдээлэх эргэх холбоо байдаг нь давуу талтай.
Хоёрдугаарт Админ цонх маань өөрөө монгол хэл дээр байдаг тул зөвхөн ЧАТБОТ-оо хариуцдаг менежерүүдээс гадна ямар ч хүн ороод ажиллах боломжтой нь хялбар санагддаг.
Мөн байнга шинэчлэлт, хөгжүүлэлт хийгдэж байдаг тул, тэр шинэчлэлтүүдийг өөрийнхөө бизнесийн онцлогт тохируулаад өөрчлөлтүүдийг нь хийгээд явах боломжтой байдаг нь авууштай.
Танд чатбот-ын хамгийн их таалагддаг чадвар нь юу вэ?
Сүүлд анзаарсан өөрчлөлт нь тухайн бизнес нь өөрөө ямар модультайгаас хамаарч бот-н хэрэглээ нь өөр өөр байдаг, банкны чатбот гэхэд зээлийн үйлчилгээнээс авхуулаад, хэрэглэгч, байгууллага гэх мэт маш олон сонголтуудтай болоод явчихдаг.
Харин манай бизнесийн хувьд бол яг эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд санал болгодог тул хэдэн ч настай, ямар ч төрлийн хэрэглэгч маш хялбараар хоолоо хараад, таниад, захиалж чадахуйц хэмжээний хялбар, хурдтай болгож байгаа нь болон хэрэглэгчдийн хамгийн их ханддаг хайлтын системийн үгнүүдийг оруулаад, түүгээр дамжуулан манай бүтээгдэхүүн гарч ирж байгаа нь хурдан бөгөөд оновчтой шийдэл болж чадсан гэж боддог.
Мөн Qpay-ээр төлбөр тооцоогоо хийгээд онлайнаар бараа үйлчилгээгээ худалдаж авах боломжийг нь нэвтрүүлсэн нь мөн давуу тал болсон байх гэж бодож байна. Эдгээрээс гадна заавал Чатбот-н ажилтнаас туслалцаа авах шаардлагагүйгээр хүссэн бүх мэдээлэл, меню, зургуудаа шинэчлэх боломжтой нь маш хурдан, хялбар санагддаг.
Эцэст нь Чатбот-ыг нэг үгээр илэрхийлбэл?
Бизнесийн хурд л юм даа.
Бидэнтэй ярилцаж, сэтгэгдлээ хуваалцсан танд баярлалаа.