- Chatbot.mn систем дээр үүсэх хэрэглэгчийн акаунтын мэдээлэл, ботын мэдээлэл, мессенжер хэрэглэгчийн мэдээлэл, харилцан ярианы түүх болон бусад бүх хэрэглэгчийн мэдээлэл нь нууцлал аюулгүй байдлын өндөр төвшинд “Чатбот” ХХК-н сервер дээр хадгалагдах бөгөөд доорх тохиолдлоос бусад тохиолдолд бусдад задруулахгүй. Үүнд:
- Монгол улсын хууль тогтоомжын дагуу төрийн эрх бүхий байгууллагаас мэдээлэл гаргаж өгөх шаардлага ирсэн тохиолдолд
- “Чатбот” ХХК-н харилцагчийн үйлчилгээний ажилтан тухайн хэрэглэгчийн мэдээллийг тухайн хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгээр лавлах, шинэчлэх, засварлах шаардлага гарсан тохиолдолд
- Хэрэглэгчийн chatbot.mn системд нэвтрэх нууц үг нь анх үүсэхдээ хүний оролцоогүйгээр криптограф аргачлалаар шиферлэгдэн баазад хадлаглагдах ба тайлж унших боломжгүй байна.
- “Чатбот” ХХК нь chatbot.mn үйлчилгээний чанарыг сайжруулах, шинэ нэмэлт боломжуудыг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор хэрэглэгчийн ботын болон мессенжертэй холбоотой мэдээллийг статистикийн аргачиллаар хувь хүн, хуулийн этгээдийн нууцлалгүй мэдээллийг авч ашиглах боломжтой.