Ubuntu серверийн диск дүүрсэн бол хэрхэн цэвэрлэгээ хийх вэ
Таны ubuntu server -н диск зай дүүрсэн бол хэрэггүй файлууд болон package -уудыг цэвэрлэх хэрэг гардаг.
Эхлээд хамгийн их зай эзлээд байгаа хавтас болон файлуудыг та дараах коммандууд ашиглах харах хэрэгтэй. (. -н оронд харах гэсэн хавтасны нэрээ орлуулж болно)
- хавтасны нийт эзлэж байгаа зайг харах
du -hs .
- топ хэмжээтэй файлууд
du -hs ./* | sort -rh | head -5
- эсвэл тухайн хавтас дотор байгаа хамгийн том хавтаснууд
sudo du -a . | sort -n -r | head -n 10
Миний тохиолдолд Canonical Livepatch -г ашиглан байнгын kernel/security update -уудыг хийх зорилготой байсан юм. Энэ нь аюулгүй байдал болон аливаа нүхнүүд үүсгэхгүй сайн талтай байсан ч серверийн зай дүүргээд байдаг нэг сул талтай байж.
Хэрэв таны серверт ийм асуудал үүссэн бол дараах коммандуудаар хуучин livepatch package -уудыг цэвэрлэж болдог юм байна.
1. хуучин багцуудын хадгалах хувилбарыг зааж өгөх
snap get system refresh.retain
sudo snap set system refresh.retain=2
2. хуучин багцуудыг устгах remove-old-snap.sh файл үүсгэж ажиллуулах
#!/bin/bash
# Removes old revisions of snaps
# CLOSE ALL SNAPS BEFORE RUNNING THIS
set -eu
LANG=C snap list --all | awk '/disabled/{print $1, $3}' |
while read snapname revision; do
snap remove "$snapname" --revision="$revision"
done
chmod +x remove-old-snap.sh
sudo ./remove-old-snap.sh
3. snapd cache -г устгах
sudo rm -rf /var/lib/snapd/cache/
4. хэрэглэхгүй байгаа apt package -уудыг цэвэрлэх
sudo apt-get autoremove