Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT Expo 2023” үзэсгэлэнд Chatbot.mn-ы хамт олон "Tech is Unlocked" агуулгаар нэгдэн, 2023 оны 6-р сарын 9, 10, 11 ний өдрүүдэд амжилттай оролцлоо.

Уг арга хэмжээгээр дотоодын 150 гаруй мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын бизнес эрхлэгч, стартап компаниуд үйл ажиллагаагаа олон нийтэд таниулан, монгол хүний оюун ухаанаар бий болсон амьдралыг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлэх шийдлүүдээ сурталчлахад чиглэсэн олон үр дүнтэй  ажлуудыг зохион байгуулж, хамтын ажиллагаагаа тэлж чадсан билээ.

Хэрэглэгчдэд өөрсдийн шийдэл, бизнесийн алсын хараа, цахим шилжилт, хялбар хэрэглээг уриалсан бизнесийн байгууллагууд дунд Chatbot.mn-ы харилцагчид болох Хаан Банк, Голомт Банк, ONDO, Nbc, Sono, Sendly, E-Mongolia зэрэг төрийн болон хувийн хэвшлийн бизнесийн байгууллагууд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүмүүст танилцуулахад хялбар хүртээмжтэй шийдэл болж хамтран ажиллаж чадсан нь манай компанийн хувьд чухал бахархууштай хамтрал болсоныг илтгэж байгаад баяртай байна.

e-mongolia x chatbot.mn

Мөн түүнчлэн ICT EXPO 2023 арга хэмжээний мэдээллийн үндсэн суваг болох ICT EXPO 2023 Facebook хуудсанд зориулан, 3н өдрийн турш хэрэглэгч, зочдод Expo-той холбоотой бүхий л мэдээллийг өгөх ЧАТБОТ хөгжүүлж өгөн хамтарч ажилласан юм.

ICT Expo x chatbot.mn

Энэ мэт ухаалаг, хялбар, энгийн хэрэглээг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорин ирсэн олон олон зочдын хөлд Chatbot.mnBooth дарагдаж тухайн 3н өдрийн турш маш хөл хөдөлгөөнтэй байлаа.