Таны ubuntu server -н диск зай дүүрсэн бол хэрэггүй файлууд болон package -уудыг цэвэрлэх хэрэг гардаг.

Эхлээд хамгийн их зай эзлээд байгаа хавтас болон файлуудыг та дараах коммандууд ашиглах харах хэрэгтэй. (. -н оронд харах гэсэн хавтасны нэрээ орлуулж болно)

  • хавтасны нийт эзлэж байгаа зайг харах
du -hs .
  • топ хэмжээтэй файлууд
du -hs ./* | sort -rh | head -5
  • эсвэл тухайн хавтас дотор байгаа хамгийн том хавтаснууд
sudo du -a . | sort -n -r | head -n 10

Миний тохиолдолд Canonical Livepatch -г ашиглан байнгын kernel/security update -уудыг хийх зорилготой байсан юм.  Энэ нь аюулгүй байдал болон аливаа нүхнүүд үүсгэхгүй сайн талтай байсан ч серверийн зай дүүргээд байдаг нэг сул талтай байж.

Хэрэв таны серверт ийм асуудал үүссэн бол дараах коммандуудаар хуучин livepatch package -уудыг цэвэрлэж болдог юм байна.

1. хуучин багцуудын хадгалах хувилбарыг зааж өгөх

snap get system refresh.retain
sudo snap set system refresh.retain=2

2. хуучин багцуудыг устгах remove-old-snap.sh файл үүсгэж ажиллуулах

#!/bin/bash
# Removes old revisions of snaps
# CLOSE ALL SNAPS BEFORE RUNNING THIS
set -eu

LANG=C snap list --all | awk '/disabled/{print $1, $3}' |
    while read snapname revision; do
        snap remove "$snapname" --revision="$revision"
    done
chmod +x remove-old-snap.sh
sudo ./remove-old-snap.sh

3. snapd cache -г устгах

sudo rm -rf  /var/lib/snapd/cache/

4. хэрэглэхгүй байгаа apt package -уудыг цэвэрлэх

sudo apt-get autoremove