Facebook нь Instagram, Twitter-ийн хамт дэлхийн хамгийн том Сошиал медиа платформуудын нэг гэдэгийг бараг л хүн бүр мэдэх байх.

Хэдийгээр таны сошиал медиа маркетингд бэлтгэсэн контент маш сонирхолтой байсан ч ЗӨВ цагт нь пост хийхгүй бол зорьсон үр дүнгээ өгөхгүй байх магадлал өндөр байдаг.

Тиймээс сошиал медиад ХЭЗЭЭ ПОСТ ХИЙХ цаг хугацаа чухал. Энэхүү хугацаа сошиал медиа платформ бүрд харилцан адилгүй байхаас гадна нийтлэлүүд бусад үеэсээ илүү хэрэглэгчидэд хүрдэг цаг, өдөр гэж бас байдаг.  

Яг энэ өдөр, цагт нь өөрийн сошиал медиа контентыг Facebook, Instagram, Twitter гэх мэт платформууд дээр нийтэлснээр таны контентын органик хүртээмж сайжрах, хэрэглэгчдэд хүрэх цар хүрээг нэмэгдүүлэх улмаар тус контентоос буцаж ирэх үр өгөөжийг нэмэгдүүлж, үр дүнгүй контентын тоог багасгах боломжтой юм.


Хэзээ Facebook пост хийх нь яагаад тийм чухал гэж

Юуны түрүүнд пост хийхэд өөрийн оновчтой цагаа олох нь яагаад тийм чухал гэдгийг авч үзье

Хэрвээ таны Facebook дээрх постын Engagement Rate болон органик хандалт муу байгаа юм шиг санагдаж байвал үүний шалтгаануудын нэг нь таны пост хийж буй цаг чинь байж магадгүй юм. Өөрийн оновчтой цагт пост хийх нь тухайн постын органик хандалтыг нэмэгдүүлдэг. Мэдээж та өөрийн зорилтод бүлгийг идэвхгүй байхад, off-peak буюу оргил бус цагт пост хийж байгаа бол таны контент үр дүнгүй, хандалт муутай байх нь ойлгомжтой юм.

Таны пост хийх оновчтой цаг бол Пүрэв гаригийн  12:00 цаг байхад өглөө 08:00 цагт пост хийх нь таны хийсэн пост таны зорилтод бүлгийг offline буюу идэвхгүй байхад тэдний News Feed дээр гарч ирнэ гэсэн үг юм. Харин 12:00 цагийн үед бусад брэндүүд пост хийж эхлэх ба Facebook алгоритм таны постыг хамгийн доор буюу дарааллын ард байршуулдаг.

Мөн та ажлын өдрүүдээр пост хийдэг харин таны сошиал медиа ашиглагчид Facbook-ээ амралтын өдрүүдэд илүү ашигладаг бол мэдээж таны контент мөн үр дүн муутай байх болно.

Хамгийн гол нь Facebook дээр пост хийх хамгийн оновчтой болон оновчгүй цагаа олж мэдсэнээр та илүү их органик хандалт авах боломжтой болох юм. Дундажаар Facebook пост нь тухайн брэндийн зорилтод бүлгийнхээ ердөө 5.2%-д нь л хүрч чаддаг гэсэн судалгаа бий.

Иймд өөрийн контентын хандалтыг нэмэгдүүлэх талаар байж болох бүх л арга талыг судлах, хэрэгжүүлэх нь ухаалаг үйлдэл юм.


Тэгэхээр Facebook дээр нийтлэл хийх хамгийн тохиромжтой цаг нь юу вэ?

Энэхүү нийтлэлээр та бүхэнтэй дараах мэдээллийг хуваалцах болно.

  1. Facebook пост хийхэд хамгийн тохиромжтой өдөр
  2. Facebook пост хийхэд хамгийн тохиромжтой цаг

Facebook пост хийхэд хамгийн тохиромжтой өдөр хэзээ вэ?

Сошиал медиа платформууд дээр тодорхой контентуудыг өдөр бүр эсвэл тодорхой өдрүүдэд пост хийх хувиар танд аль хэдийн байгаа байх. Гэвч яг аль өдрүүдэд хүмүүс Facebook илүү хэргэлж байна? Өөрийн сошиал медиа постоор хүмүүст хүрч чадах хамгийн тохиромжтой цаг үе хэзээ вэ?

Судалгаагаар дараах өдрүүд нь Facebook пост хийхэд хамгийн тохиромжтой өдрүүд гэж гарчээ.

  • Лхагва, Пүрэв, Баасан (Hootsuite)
  • Пүрэв, Баасан, Бямба, (Hubspot)
  • Пүрэв, Баасан, Бямба (Coschedule)

Мэдээж долоо хоногийн дундах өдрүүд нь Facebook пост хийхэд хамгийн тохиромжтой өдрүүд гэдэг нь ойлгомжтой.

Учир нь хүмүүс долоо хоногийн эхний өдрүүдэд ажилдаа илүү төвлөрдөг. Харин долоо хоногийн дундуур ажлын идэвхи багасах үед (эсвэл амралтын өдөр зав зайтай үедээ)  Facebook-рүү орон таны контентыг үзэх юм.

Харин хамгийн тохиромжгүй өдрүүдийн хувьд Hubspot-ийн судалгаагаар Ням гариг гэж үзсэ байна. Амралтын өдрүүдэд хүмүүс хэдий цаг завтай байдаг ч анхаарал сарниулах зүйлс мөн тэр хэрээр их байдаг. ТВ үзэх, гэр бүлийнхэн мэт зүйлсүүдээс болоод тийм ч өндөр идэвхжилттэй байдаггүй.


Facebook пост хийхэд хамгийн тохиромжтой цаг хэзээ вэ?

Долоо хоногийн дунд, эсвэл сүүлийн өдрүүд нь пост хийхэд тохиромжтой өдрүүд гэдгийг бид мэдэж авлаа. Харин таны зорилтод бүлэг тус өдрүүдэд хэдэн цагуудад Facebook ашиглаж байна вэ?

Hubspot-ийн судалгаагаар ерөнхий байдлаар Facebook пост хийхэд хамгийн тохиромжтой тохиромжтой болон тохиромжгүй цагуудыг дараах байдлаар харуулжээ.

Хамгийн тохиромжтой цагууд

  • 12:00-15:00
  • 18:00-21:00

Хамгийн тохиромжгүй цагууд

  • 06:00-09:00
  • 21:00-00:00

Дээрх цагууд нь таны ямар төрлийн хүмүүсийг зорилтод бүлэг гэж үзэж байгаагаас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөж болох юм.


B2C брэндийн хувьд

B2C буюу Бизнесээс хэрэглэгч рүү чигэлсэн брэндийн хувьд зорилтод бүлгийн хүмүүсийнх нь ажил хөдөлмөр ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал нь янз бүр байдаг тул өдрийн цагаар тэдний зарим нь ажил дээрээ завгүй байхад зарим нь сошиал медиа ашиглаж байдаг.

Тийм болохоор судлаачид B2C бизнэсий хувьд Facebook постын оргил цагийг дараах байдлаар авч үзжээ.

B2B брэндийн хувьд

B2B буюу бизнесээс бизнес рүү чигэлсэн брендийн хувьд зорилтод бүлгийн хүмүүс нь ажил хөдөлмөр тогтмол цагаар эрхэлдэг хүмүүс байдаг тул хамгийн тохиромжтой пост хийх цаг нь B2C брэндээс өөр байдаг.

  • 09:00-16:00, тэр дундаа 15:00-16:00 цагийн үед хамгийн тохиромжтой (CoSchedule)
  • 08:00-12:00 (Hootsuite)

Энгээд харахад энэ бүлгийн хүмүүс нь ажил руугаа явах замдаа мөн цайны цагаараа Facebook ашигладаг гэж ажиглагдаж байгаа бөгөөд өглөө эрт ба яг үдээс хойших хугацаа нь хамгийн тохиромжтой цаг гэдэг нь харагдаж байна.


Facebook постыг хэр их давтамжтай хийх вэ?

Facebook пост хийхэд тохиромжтой өдөр болон цагуудыг бид мэдэж авлаа, харин одоо хэр их давтамжтай хийх хэрэгтэй вэ гэдэг асуулт гарч ирж байна.

Судалгаануудаасс үзэхэд 2022 оны байдлаар дундаж Facebook пэжийн нэг өдөрт хийдэг постны тоо 1.55 гэж үзжээ. Харин 10,000-аас бага like болон дагагчидтай пэйжүүдийн хувьд өдөрт нэгээс илүү пост хийхэд, пост тус бүрийн хандалт нь 50%-аар буурсан үзүүлэлт харагджээ.

Яагаад гэж үү? Учир нь хэтэрхий их контентоор шахсанаас болоод зорилтод бүлгээ залхаах бүүр цаашлаад муугаар бодоход танай пэйжийг UNFOLLOW хийхэд ч хүргэх боломжтой. Тэгхээр.... “Quality over Quantity”

Дээрх тохиромжтой цагууд яагаад хоорондоо өөр байна вэ гэж үү?

Аль судалгааг харж байгаагаас чинь шалтгаалан Facebook пост хийхэд ХАМГИЙН тохиромжтой цагууд хоорондоо өөр байгааг та анзаарсан байх.
Үнэндээ Facebook пост хийхэд хамгийн тохиромжтой UNIVERSAL өдөр болон цаг гэж байхгүй. Энэ нь 100% таны зорилтод бүлэг нь хэн ба тэдний хэзээ Facebook ашигладагаас хамаарна. B2B болон B2C брэндийн оргил цагууд нь хоорондоо ялгаатай байгаа нь ийм учиртай.

Хэрвээ таны зорилтод бүлэг тань тогтмол ажил эрхэлдэг хүмүүс бол таны Followers буюу дагагчид ажлын цагаар идэвхгүй харин commuting time буюу өглөө ажил эхлэхийн өмнө илүү online байх боломжтой. Хэрвээ таны зорилтод бүлэг тань гэртээ хүүхдээ харж буй ээжүүд бол тэд өдрийн цагаар буюу хүүхэд унтдаг цагаар илүү идэвхитэй байж болно.

Ерөнхийд нь авч үзвэл таны аль салбарт контент хийж байгааг нь нэн чухал нөлөөтэй. Жишээ нь: Банк санхүүгийн брэндийн пост хийх тохиромжтой цаг нь ажлын өдрийн өглөөгүүр буюу зорилтод бүлгийн хүмүүс нь ажлаа эхлэхийн өмнө мэдээ, мэдээлэл үзэж байх үед байж болох бол харин үзвэр үйлчилгээний брэндийн хувьд тохиромжтой цаг нь амралтын өдөр буюу зорилтод бүлгийн хүмүүс нь чөлөөт цагаараа үзэж, харах зүйл хайж байх боломжтой.

Таны эрхэлдэг бизнес жижиг эсвэл том ч бай Facebook пост хийх хамгийн тохиромжтой цагаа олж мэдэх нь өөрийн контентийн органик хандалтын тогтвортой байдал мөн өсөлтийг хадгалахад тань туслахаас гадна үр дүн багатай контент байхгүй болж цаг, нөөцөө хэмнэх болно.

“Quality over Quantity”